Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд

Сонгон шалгаруулалт
2022-05-02
  • Арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэх

    Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар олгоно.

     

    Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

     

     

  • Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх

    Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хүрээнд зохицуулна.

  • Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулна гэж заасан. Иймд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулах замаар олгоно.

    Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

  • Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх

    Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар олгоно.

    Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

     

     

  • Радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх

    Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар олгоно.

    Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

     

     

  • Сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх

    Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Зохицуулах хороо  Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно.

     

     

  • Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

    Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-т заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно. Сонгон шалгаруулалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.