Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Үйлчилгээний процесс
2022-05-10

1. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авахаар хүсэлт гаргагч нь ХХЗХ-ны “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-д заасны дагуу өргөдлийн маягтыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг хавсаргаж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

2. Баталгаажуулалтын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, сорилт туршилтанд хамруулах бүтээгдэхүүний дээжийг гаргуулна.

3. Хүсэлтийг шийдвэрлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам-ын дагуу өргөдлийн маягт, дагалдах материалын иж бүрдлийг шалган хүлээж авсаны дараа, холбогдох албад баримт бичигт дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүнийг сорилт туршилтанд хамруулж стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжид “Тохирлын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам”-ын дагуу дүгнэлт, зөвлөмж танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-ны хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулалтын тохирлын тэмдэг авах хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

4. Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тохирлын гэрчилгээ олгох шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, холбогдох төлбөрийг төлөн, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулна.

Төлбөрийн хэмжээ нь тус хорооны 2020.02.28-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд заасны дагуу үнэлгээний схемээс хамаарч ялгаатай байна.

5. Баталгаажсан бүтээгдэхүүнд тохирлын тэмдэг тавих

Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж баталгаажсан тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмждөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам” -ын дагуу тус тохирлын тэмдэг хэрэглэнэ.