Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Тусгай зөвшөөрөл
2022-05-06

      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар: Тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ. Мөн тус хуульд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлүүдийг зааж өгсөн байдаг ба үүнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын ажил үйлчилгээнүүд багтдаг.

     Зохицуулах хороо нь харилцаа холбооны тухай, радио долгионы тухай, шуудангийн тухай, өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудад заасны дагуу харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

-     Хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих.