Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд

Тусгай зөвшөөрөл
2022-05-06

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийг баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулиар "зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг ойлгоно гэж тодорхойлсон. Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан “тусгай зөвшөөрөл” болон “энгийн зөвшөөрөл” гэж ангилна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15-д заасан тусгай зөвшөөрөл, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.3-т заасан энгийн зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах эрх бүхий этгээд юм.

Эрхэм та, харилцаа холбооны чиглэлийн доор дурдсан үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхлэхийг хүсвэл холбогдох өргөдлийн маягттай доорх холбоосоор орж танилцана уу.

 

9.3.МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ 

9.4.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.8.РАДИО ДАВТАМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАС АШИГЛАХ

9.12.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.13.ДОТООДЫН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭНХ

9.14.ТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.15.УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

8.3.РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ

 

Сонгон шалгаруулалтаар олгох тусгай зөвшөөрлүүд:

9.2.АРИЛЖААНЫ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.5.ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.6.ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.7.ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.9.РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.10.САНСРЫН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

9.11.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ