Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд

Асуулт хариулт
2022-05-10

Баталгаажуулалт гэж юу вэ?

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ. Тухайн нэг улсад тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг худалдаалахаар оруулахад тоног төхөөрөмжийн баталгаажилтыг шаарддаг ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн бүрт тавигдах нөхцөл шаардлага нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Баталгаажилт хийгдсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн баталгаажилтын тохирлын тэмдэгтэй байдаг. Жишээлбэл: Европын холбооны стандарт шаардлагыг хангасан тоног төхөөрөмж “CE”, Хятадынх “ССС” гэсэн тохирлын тэмдэгтэй байдаг байна.

Баталгаажуулалтын зорилго нь юу вэ?

  • Тухайн бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох;
  • Хэрэглэгчид зөв сонголт хийх боломж олгох, зах зээлд хуурамч болон стандарт шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах;
  • Монгол улсын холбогдох хууль, тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

Баталгаагүй тоног төхөөрөмжүүд нь ямар хор нөлөөтэй вэ?

  • Сонсгол, зүрх, тархины ажиллагаа алдагдах;
  • Стандарт, техникийн болон аюулгүй  ажиллагааны шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нь шатаж дэлбэрэх;
  • Харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэх мэт сөрөг нөлөөтэй.

Модуль нь баталгаажуулагдсан төхөөрөмжийг /end-product/ дахин баталгаажуулах эсэх?

Тоног төхөөрөмжийн радио модулыг тохирлын үнэлгээнд хамруулж, тохирлын гэрчилгээ олгосон ч эцсийн төхөөрөмжийг баталгаажуулалтад хамруулсан гэж үзэхгүй.