Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Хууль эрх зүй
2022-05-10
  • Харилцаа холбооны тухай хууль

    9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх.

    9.1.3. Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

    Радио долгионы тухай хууль

    8.2. ... иргэн, хуулийн этгээд тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно;

    8.3. ...радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно;

    20.3. Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно;

    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль

    13.2. Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна.

    13.4. Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална. (2018 оны 291 дүгээр тогтоол Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт)

    Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хууль

    4.1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална:

    4.1.1. Зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх; 5.1. Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл,

    барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.

    Монгол Улсын Засгийн Газрын тогтоол

    Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай (2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 291 дүгээр тогтоол);

    Нэгдүгээр хавсралт:

    Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт

    Бүлэг

    Зүйл

    Барааны ерөнхий нэршил

    85  

    85.17

    Телефон аппарат (үүрэн сүлжээ, эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно); зүйл 84.43, 85.25, 85.27 буюу 85.28-ын дамжуулах, эсвэл хүлээн авах аппаратаас бусад, дуу, дүрс буюу бусад мэдээллийг дамжуулах, эсвэл хүлээн авах төхөөрөмж (утсан буюу утасгүй сүлжээ (жишээ нь: дотоод сүлжээ /LAN/, гадаад сүлжээ /WAN/- ний төхөөрөмж орно)) (зүйл 8517.62.10, 8517.62.20-д зааснаас бусад орно)

    85.25

    Радиогийн өргөн нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг дамжуулах аппарат (корпуст нь хүлээн авах, дуу бичих, сэргээх аппарат угсрагдсан, эсвэл угсрагдаагүй); телевизийн камер, дижитал камер болон видео бичлэгийн камер

    85.26

    Радиолокатор (радар)-ын аппарат, радионавигацийн тусламжийн аппарат болон радиогийн алсын удирдлагын аппарат

    85.27

    Радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь дуу бичих, сэргээх аппарат, эсхүл цаг угсрагдсан, эсвэл угсрагдаагүй) (зүйл 85.27-д заасан гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч орно)

    85.28

    Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппаратгүй монитор болон проектор; телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан, эсвэл угсрагдаагүй)

    2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 291 дүгээр тогтоол

    Хоёрдугаар хавсралт:

    Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам

    3.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулсны дараа зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ.

    3.3. Жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.3.1. Энэхүү журамд заасан шаардлага хангасан, баримт бичгийн зөрчилгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх;

    Монгол Улсын Шадар сайдын тушаал

    Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй барааны жагсаалт (МУШС-ын 2021.03.05-ны өдрийн 20 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан)

    Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам (2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан);

    Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам (2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан);

    Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ (2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан);

    Холбогдох хууль эрх зүйн баримт бичигтэй энд дарж танилцана уу.