Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсад үйлдвэрлэсэн, угсарсан болон импортоор нийлүүлэгдэн ашиглагдаж байгаа Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварын техникийн үзүүлэлт нь баталгаажуулалтын үр дүнгээр холбогдох стандартын шаардлага хангаж байвал Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгоно.
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж гэрчилгээжсэн тоног төхөөрөмждөө Зохицуулах хорооны 2019 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”-д нийцүүлэн тохирлын тэмдгийг тавина.
Тохирлын тэмдэг хэрэглэх хүсэлт гаргагч нь дараах маягтуудыг бөглөж ирүүлнэ
№ |
Тохирлын тэмдгийн маягт |
Тохирлын тэмдгийн маягтыг бөглөх заавар |
1 |
||
2 |
Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/ Б. Хувь хүн |
Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/ Б. Хувь хүн |
3 |
Үйлдвэрлэгчийн албан бичгийн маягт /аль нэгийг бөглөх/ |
Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/ |