Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / РАДИО ДАВТАМЖ / Танилцуулга
Танилцуулга
2022-04-18

Монгол улсын “Радио долгионы тухай” [1] хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн” гэж заасан. Радио давтамжийг ашиглаж буй зориулалтаар нь тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний  радио давтамж гэж ангилна.

  • Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд зориулж хуваарилна.
  • Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилна.
    • Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж  ашиглана.: