Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / РАДИО ДАВТАМЖ / Oлон улсын зохицуулалт
Oлон улсын зохицуулалт
2024-10-04

Радио давтамжийн олон улсын зохицуулалтын үйл ажиллагаа нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1. Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэрүүд, олон улсын радиогийн дүрэмд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, шаардлагатай радио давтамжийн зурвасыг хуваарилуулах нөхцөлийг хангах зорилгоор Дэлхийн радио холбооны их хуралд (ДРИХ) санал боловсруулж, хэлэлцүүлэх үүрэгтэй. 

ДРИХ23-д оруулсан санал, үр дүнгийн тухай ЭНД дарж үзнэ үү.

 2. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Радиогийн дүрмийн 9, 11-р бүлгийн заалтуудыг  баримтлан Монгол Улсын радио холбооны станцуудыг олон улсад харилцан нөлөөлөлгүй хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.

ОУЦХБ-ын Радио холбооны сектор (ITU-R) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежмент болон сансрын холбооны хиймэл дагуулын тойрог замыг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансар судлал, онц байдлын холбоо, цаг уур орчны судалгаа зэрэгт үр ашигтай хуваарилах, зохицуулалт хийх гол үүргүүдийг гүйцэтгэдэг.

Эдгээр үүргүүдийн хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектроос газрын холбооны систем, огторгуйн тойрог зам, газрын станцуудын байрлалын нарийвчилсан бүртгэлийг хийж нэгдсэн өгөгдлийн санд оруулах программ хангамжид суурилсан цогц системийг ажиллуулдаг. (Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл-MIRF)

Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл нь:

  1. Олон улсын нэгдсэн өгөгдлийн баазад бүртгэгдсэн болон бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн мэдээллүүдийг гишүүн орнуудад зарлан нийтлэх
  2. Гишүүн орнуудаас ирүүлж байгаа тухайн улсын радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн мэдээллүүдийг олон улсын радио холбооны дүрэм, журамд нийцүүлсэн бүртгэлийн дарааллуудын дагуу хадгалах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.

ОУЦХБ-ын Радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх зөвлөмжийг үзнэ үү

3. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж,  хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага нь хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг технологийн өөрчлөлт бүрд зохицуулан хийхийг шаардсаар байна. ОУЦХБ-ын Радиогийн дүрмийн 6 дугаар бүлэгт заасны дагуу тус хороо нь ОХУ, БНХАУ-тай уулзалт хэлэлцээрийг тогтмол хугацаанд зохион байгуулж, шаардлагатай радио давтамжийн зурвасуудыг зохицуулах гэрээ байгуулж ажилладаг.

Монгол Улс, ОХУ-ын хил орчмын радио давтамжийн уулзалт, хэлэлцээрийн тухай мэдээллийг үзнэ үү.

Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын радио давтамжийн уулзалт, хэлэлцээрийн тухай мэдээллийг үзнэ үү.