-
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 олон улсын стандартын шаардлагыг хангаж, техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдлээ.
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь
· Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох хэмжилтийг хийх
· Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон интермодуляцын шалтгааныг тогтоох
· Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх
· Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох
· Бүх төрлийн нэвтрүүлэгчийн техникийн үзүүлэлтэд хяналт тавих
· Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх
· Сувгийн эзлэмжийг тодорхойлох
· Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох
· Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг шалгах зэрэг хяналт, шалгалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.