Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / РАДИО ДАВТАМЖ / Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт
Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт
2022-04-12

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН ХҮСНЭГТ 

ОУЦХБ-ын дээд хэмжээний уулзалт болох Дэлхийн Радио Холбооны Их Хурлаар (ДРИХ) олон улсын радиогийн дүрэмд өөрчлөлт оруулдаг. Олон улсын радиогийн дүрэмд хийгдсэн өөрчлөлтийг үндэслэж үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын хүснэгтийг шинэчлэн баталдаг.

  • Анх 1999 оны 11 дүгээр 29 өдрийн 3003 тоот тушаалаар “Монгол Улсын үндэсний радио давтамжийн хүснэгт”-ийг баталсан. Энэхүү хүснэгтээр радио давтамжийн 9 кГц-200 ГГц зурвасын хуваарилалтын хүснэгтийг батлан мөрдсөн.
  • Хоёрдахь хувилбар ДРИХ03-ын шийдвэрийг үндэслэж Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 6 дугаар сарын 05 өдрийн 123 тоот тушаалаар баталсан бөгөөд хүснэгтийн загвар өөрчлөгдөөгүй.
  • ДРИХ-12 шийдвэрийг үндэслэн Мэдээллийн Технологи Шуудан Харилцааны Газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 04 өдрийн 27 тоот тушаалаар “Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлт” баримт бичгийг баталсан бөгөөд радио давтамжийн 8.3 кГц-275 ГГц зурвасыг хамарсан.
  • 2015 онд хуралдсан дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ15) шийдвэрүүд, олон улсын радиогийн дүрэмд үндэслэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан.

Монгол Улсын Үндэсний Радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үзнэ үү

Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваалалтын зураг нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаарын хавсралтаар батлагдсан хуваарилалтын хүснэгтийг нэгтгэсэн зураглал бөгөөд олон нийтэд ашиглахад хялбаршуулах зорилготой.

  • РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫГ АШИГЛАХ, ТӨЛӨВЛӨХ, ХУВААРИЛАХ ЖУРАМ

Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг хийхдээ радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, радио давтамжийн нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, шудрага хуваарилах үндсэн зарчмыг баримтладаг. Энэхүү журам нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/58 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах журам”-ыг үзнэ үү

  • РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ  

Радио давтамжийг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй оновчтой хуваарилахыг тул Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглагч байгууллага болон иргэдийн радио давтамжийн ашиглалт, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг бүртгэх, бүртгэлийн нэгдсэн мэдээллийг хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах, мэдээлэх шаардлага тулгардаг. Энэхүү харилцааг зохицуулах зорилгоор ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн/58 дугаар тушаалыг нэгдүгээр хавсралтаар уг журмыг баталсан байна.

Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх журам-ыг үзнэ үү

Радио давтамжийн хуваарилалтын дунд хугацааны төлөвлөлт 2018-2023 он -ыг үзнэ үү