Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ШУУДАН / Зөвлөгөө, зөвлөмж
Зөвлөгөө, зөвлөмж
2022-04-11

 

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан зөвлөмж

 

Ангилал

Төрөл

Хамрах хүрээ

 

1

 

Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

 

Шуудангийн сүлжээ

 

Улс хооронд

Хот хооронд

Хот дотор

 

 

 

2

 

 

 

Шуудангийн үйлчилгээ эрхлэх

Үндсэн

 

Дотоод

Шуудангийн нэмэлт үйлчилгээ

Буухиа

 

Улс хооронд

Улс хоорондын шуудангийн илгээмж

 

Хүснэгт 1. Тусгай зөвшөөрлийн ангилал

Нэр томьёо:

Сүлжээ: Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;

Шуудангийн үйлчилгээ: үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;Дээрхи ангилалуудыг товч тайлбарлавал:

Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх: Ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах харилцан холболтын гэрээ байгуулан өөрийн салбар цэгээр дамжуулан шуудангийн үйлчилгээ эрхлэх;

Шуудангийн үндсэн үйлчилгээ - Шуудангийн үндсэн үйлчилгээ, цахим шуудангийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, шуудангийн марк, дотоодын болон улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ, шуудангаар дамжих нийгэмд чиглэсэн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг хэлнэ;

Буухиа - Тусгай таних тэмдэг бүхий дугтуй, хайрцаг сав, богцонд савлагдсан, хаягт эзэнд нь хамгийн шуурхай, богино хугацаанд хүргэгдэх шуудангийн бие даасан салбар;

Улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ - МУ-ын MNS 5970:2009, MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004 стандартаар тодорхойлогдсон үйлчилгээ бөгөөд 2 улсын хооронд улс хоорондын илгээлтийн үйлчилгээ эрхлэхийг хэлнэ;

Шуудангийн нэмэлт үйлчилгээ - Шуудангийн сүлжээгээр дамжуулах болон бусад төрлийн шуудангийн үйлчилгээ; (захиалгат худалдаа, цахим худалдаа, хүргэлт г.м)

Шуудангийн логистик болон тээвэр зууч хоёр юугаараа ялгаатай вэ?, Тусгай зөвшөөрлийг хаанаас авах вэ?
Логистик нь дотроо шуудангийн, ачаа тээврийн гэж 2 хуваагддаг. Шуудангийн логистик үйлчилгээ нь Монгол Улсад өөрийн гэсэн MNS 5970: 2009 стандарттай бөгөөд шуудангийн үйлчилгээний нэг хэсэг болон дэлхий нийтэд хөгжин ирсээр байна. Үйлдвэрлэгчээс нь үйлчлүүлэгч, захиалагчдад барааг шууд гараас гарт хүргэх үйлчилгээ юм. Үйлчлүүлэгч-захиалагч захиалга хийж шуудангийн логистикийн компаниуд холбогдох бүх үйл ажиллагааг өөрсдийн удирдлага зохион байгуулалтаар хийн үйлчлүүлэгчийн хүссэн цагт хүлээлгэн өгдөг. Тусгай зөвшөөрлийг ХХЗХ-ноос авах бөгөөд дээрхи хүснэгт 2-т заасан материалуудыг бүрдүүлдэг. Харин ачаа тээврийн логистик-тээвэр зуучийн үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэлтийн зохицуулалтыг хийдэг бөгөөд ачааг захиалагч өөрийн биеэр хариуцан гаалийн бүрдүүлэлтийг хийж авдаг. Ачаа тээврийн логистик-тээвэр зуучын тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авдаг. (УБТЗам, ГЕГ г.м)