Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн.
Тус журам нь Монгол Улсын *.MN болон *.МОН өргөтгөлтэй домэйн нэрүүдийн эзэмшигчийн мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, үйл ажиллагааны чиглэлүүдээр ангилах, домэйн нэр эзэмшигчдэд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад мөрдлөг болгох, төрийн болон нутаг засаг захиргааны үйл ажиллагаатай холбогдох домэйн нэрийн нөөцийг бүрдүүлэх, домэйн нэрийн бүртгэгч болон гэрээт бүртгэгчдийн хүлээх үүрэг хариуцлага, өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгагдсан.
Мөн Домэйн нэрийн эзэмшигч нь Монгол Улсад оршин суугаа хаягтай хүн, хуулийн этгээд байх бөгөөд бүртгэлийн мэдээллийг үнэн зөв байлгах, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үндсэн үүргийг хүлээдэг.