ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим тоглоом, хүүхдэд хортой агуулга, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүрэгтэй.
Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Нэг. Сургалт, нөлөөллийн арга хэмжээ
1.1. www.ekids.mn цахим хуудас болон сошиал сувгууд
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд 2013 оноос www.ekids.mn цахим хуудсыг ажиллуулан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг сурталчлан таниулах, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөмж, зааварчилгаа, сургалтын гарын авлага зэргийг бэлтгэн хүргэж байна. Тус цахим хуудаснаас харааны бэрхшээлтэй хүн мэдээлэл авах боломжтой.
1.2.Нөлөөллийн ажил
Хүүхдэд эрсдэлгүй цахим орчин бүрдүүлэхийн төлөө ажилладаг олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тухайлбал:
· Цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр тал бүрийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, уулзалт, семинар зохион байгуулах
· Үндэсний хэмжээнд аян өрнүүлэх
· Хүүхдийг оролцуулсан уралдаан тэмцээн зохион байгуулах
1.3 Сургалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дараах бүлэгт зориулсан сургалт зохион байгуулдаг.
· Хүүхэд
· Эцэг эх, асран хамгаалагч
· Боловсролын байгууллагын ажилтан албан хаагчид
· Төрийн байгууллагын албан хаагчдад
Хоёр. Технологийн арга хэмжээ
2.1 Government case work channel
Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2019 оны 10 дугаар сараас Фэйсбүүк /Мета/ компанитай хамтран ажиллах “Ногоон суваг”-ийн хүрээнд цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдэд хортой агуулгатай, хууль зөрчсөн мэдээ, мэдээлэл, контентыг хязгаарлах зохицуулалтыг хийж байна.
2.2 Internet Watch Faoundation (IWF) system
Монгол улс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр 2020 онд IWF-д нэгдсэн орсон бөгөөд уг системд www.ekids.mn цахим хуудсаар дамжуулан монгол, казак, англи хэлээр мэдээлэл өгөх боломжтой. IWF нь засгийн газар, хууль сахиулах байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг нэгтгэх замаар бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, дүрс бичлэгийг цахим орчноос устгах замаар хүүхдийг хамгаалдаг байгууллага.
2.3. http://Black-list.mn
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүүхдэд хортой болон хууль бус контентын зохицуулалтын талаар үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй 2013 оноос хойш хамтран ажиллаж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн утга агуулгатай контентыг нийтэлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтээр цахим хуудасны DNS системийн бүртгэлээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авдаг.
2.4 YouTube trust partner
Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 5 дугаар сараас эхлэн “YouTube” платформтой хамтран ажиллаж хууль бус контентыг “trusted partner” горимоор мэдээлж байна.
Гурав. Хамтын ажиллагаа
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дараах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
3.1. Олон улсын байгууллага
3.2.Төрийн байгууллага
3.3. Үйлчилгээ эрхлэгчид
3.4.
Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага