Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Цахим гарын үсэг
2022-04-21

Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай” хууль нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилготой юм.

Цахим гарын үсгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай уялдаа бүхий, нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг.

Түүнчлэн тус хуультай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглэх талаар тогтоосон эрх зүйн зохицуулалтыг зөрчсөний улмаас иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон гэрээний талуудын чөлөөт байдлыг хангах зорилгоор Иргэний хуульд цахим гарын үсгийн хэрэглээний талаар зохицуулалтуудыг бүрдүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан цагийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтаас 9.4-т заасны дагуу цагийн бүртгэлийн систем нь тус тодорхойлсон сүлжээний цагийн сервертэй холбогдсон байх техникийн боломжийг бүрдүүлж, зохицуулалтыг хангах чиг үүргийг хүлээдэг.

Тус хуулийн 31, 32 дүгээр зүйлүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргүүдийг тусгасан байдаг.

31 дүгээр зүйл.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

32.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандарт боловсруулах;

32.1.3.гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал батлах;

32.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.5.гэрчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.6.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон журам батлах;

32.1.7.хуульд заасан бусад.

32 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг:

32.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар Харилцаа холбооны зохицуулах хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

32.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.2.нийтийн түлхүүрийн дэд бүтцийн стандарт боловсруулах;

32.1.3.гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал батлах;

32.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.5.гэрчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

32.1.6.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон журам батлах;

32.1.7.хуульд заасан бусад.

Хууль тогтоомж:

          1. Цахим гарын үсгийн тухай хууль.

2. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага

(Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 11 сарын 21-ний өдрийн А/81 дүгээр тушаалаар баталсан)

3. Монгол Улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл

(Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2015 оны 03 дугаар сарын 25 өдрийн 71 дүгээр тушаалаар баталсан)

4. Монгол Улсын цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмууд

(Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 28 -ны өдрийн 53 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

           5. Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам

(Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 28 -ны өдрийн 53 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан)

           6. Бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журам

(Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 28 -ны өдрийн 53 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан)

           7. Гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал

(Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 сарын 28 -ны өдрийн 53 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан)