Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт 2023” хэлэлцүүлэг арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Novotel зочид буудлын 4 давхрын хурлын танхимд “Дижитал зохицуулалт” нэрийн дор зохион байгуулах гэж байна.
"Зохицуулалт-2023" хэлэлцүүлгээр тус хорооноос Дижитал эдийн засгийн хөгжилд мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын манлайлал, Интернэт үйлчилгээний зохицуулалт, Мэдээллийн сүлжээний зохицуулалт сэдвийн хүрээнд илтгэл тавихаас гадна Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх А.Ариунаа “E-commerce дижитал худалдааны олон улсын гэрээ, хэлэлцээр” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Хэлэлцүүлэгт үүрэн холбоо, мэдээлэл холбооны сүлжээ, интернэт, мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэгчид, дата төвүүд болон төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно.