Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Зохицуулалт 2023 / Хэвлэлийн мэдээ
Хэвлэлийн мэдээ
2023-11-22
Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт 2023” хэлэлцүүлэг, арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэг арга хэмжээнд 31 байгууллагын 94 төлөөлөл оролцов.
“Зохицуулалт-2023” арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нээж үг хэлсэн юм.
“Зохицуулалт-2023” хэлэлцүүлэг, арга хэмжээ “Дижитал зохицуулалт” сэдвийн дор
1. Дижитал эдийн засгийн хөгжилд МХХТ-ийн салбарын манлайлал
2. Интернэт үйлчилгээний зохицуулалт
3. Мэдээллийн сүлжээний зохицуулалт гэсэн 3 хэсэгтэй зохион байгуулагдлаа.
Нэгдүгээр хэсгийн хүрээнд ХХЗХ-ны Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл "Дижитал эдийн засаг ба дижитал зохицуулалтын чиг хандлага" сэдвээр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх А.Ариунаа "E-Commerce дижитал худалдааны олон улсын гэрээ, хэлэлцээр" сэдвээр,
хоёрдугаар хэсгийн хүрээнд ХХЗХ-ны ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор “Интернэтийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага” сэдвээр, ЗБХГ-ын мэргэжилтэн С.Дашбалбар “Интернэтийн чанарын хяналт” сэдвээр, гуравдугаар хэсгийн хүрээнд ХХЗХ-ны ТХТ-ийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн “Дата төвийн олон улсын туршлага” сэдвээр, ЗБХГ-ын Ахлах мэргэжилтэн А.Уранчимэг “Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, сэдвийн хүрээнд оролцогч талууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
“Зохицуулалт-2023” салбарын дижитал зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн эрх зүйн орчин, нөхцөл шаардлага, тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар оролцогч талууд хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.