Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ / Танилцуулга
Танилцуулга
2022-04-15

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах чиглэлээр дараах зохицуулалтыг хийж байна.

Үүнд:

1.   Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох;

2.  Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээ авах;

3. Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хөгжлийн ирээдүйн чиг  хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;

4.   Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

5.   Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага баталж, хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх;

6.  Радио, телевизээр дамжуулах зар сурталчилгаанд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24.2-т заасан зар сурталчилгааны зохицуулалтын журмын дагуу шаардлага тавьж, хэрэгжилтэд хяналт тавих;

7.   Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

8.  Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалт хийх

9.  Өргөн нэвтрүүлгийн болон Харилцаа холбооны тухай хуульд заасан бусад 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу  дараах төрөл хамаарна.

 Үүнд:

1.     Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ

2.     Олон суваг дамжуулах үйлчилгээ

3.     Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ

4.     Арилжааны радио, телевизийн үйлчилгээ

5.     Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ

6.     Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын зорилтууд:

-       Өргөн нэвтрүүлгийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх

-       Өргөн нэвтрүүлгийн хараат бус байдлыг дэмжин, хамгаалах;

-       Өргөн нэвтрүүлгийн эзэмшлийн хэт төвлөрлөөс хамгаалах;

-       Үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээр олон нийтийг тэгш, хүртээмжтэй хангах;

-       Монгол улсад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөгжлийг дэмжин хөгжүүлэх;

-       Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх

-       Өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг дэмжин хөгжүүлэх