Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан эрх, чиг үүргийн хүрээнд Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам, Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам, батлан гаргаж, хэрэгжилтэнд хяналт, мониторинг хийж байна.
1. Телевизийн хөтөлбөрт хийгддэг байнгын хяналт, мониторингийн хүрээнд:
· Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевизүүд (үүнд: Монголын үндэсний олон нийтийн 5 телевиз, өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 61 телевиз) хамрагдаж байна.
· Орон нутагт тусгай зөвшөөрөлтэй нийт 62 телевизийн хөтөлбөрт түүврийн аргаар буюу сард 15 телевизийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийж байна.
2. Радиогийн хөтөлбөрт хийгддэг байнгын хяналт, мониторингийн хүрээнд:
o Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн (Монголын үндэсний олон нийтийн 4 радио, 33 радио) хөтөлбөрт түүврийн аргаар буюу сар бүр 10 радиогийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизүүдийн хөтөлбөрт хийсэн хяналт, мониторингийн дүнг телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол хүргүүлэх, холбогдох арга хэмжээ авах, хяналт, мониторингийн дүн, мэдээг олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.