2001 оны Харилцаа холбооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар, ашиг олохгүйгээр дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болох бөгөөд тус хорооны 2020 оны 65 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам”-ыг баримтална.
Дотоодын хэрэглээний сүлжээнд Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолбор хамаарахгүй бөгөөд хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, түүнийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагчийг тус тус хамааруулна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага нь сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг байгуулж, өмчлөхгүй болно.
Түүнчлэн дотоодын хэрэглээний холбооны сүлжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.3 дахь заалтад заасан хот суурин газрын сүлжээний хамрах хүрээгээр байгуулна.
Баримт бичиг:
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 65 тоот тогтоолын хавсралт: Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам