Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭ / Мэдээлэл холбооны шугам, сүлжээ байгуулах, түүнийг эзэмших,...
Мэдээлэл холбооны шугам, сүлжээ байгуулах, түүнийг эзэмших, ашиглах
2022-04-26

Мэдээлэл холбооны шугам, сүлжээ байгуулах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь зөвхөн сүлжээний үйлчилгээ эрхлэх бөгөөд мэдээлэл холбооны үндсэн болон хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулж, харилцаа холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бөөний зарчмаар түрээслүүлэх үйлчилгээ явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг сүлжээний үйлчилгээ гэнэ. Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх болон улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь сүлжээний үйлчилгээнд хамаарна.

Мэдээлэл холбооны шугам, сүлжээ байгуулах, түүнийг эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг дараах төрлүүдээр олгохоор тодорхойлсон. Үүнд:

1.    Улс хоорондын транзит урсгал дамжуулах;

2.    Улс хоорондын сүлжээ (Интернэтийн бөөний үйлчилгээ);

3.    Хот хоорондын сүлжээ;

4.    Хот суурин газрын сүлжээ зэрэг болно.

Эдгээр төрлүүдийн 2 дахь хэсэгт заасан “Улс хоорондын сүлжээ” төрлийг 3 дахь хэсэгт заасан “Хот хоорондын сүлжээ” төрлийн тусгай зөвшөөрлийг олгож, гадаад улс руу өөрийн шууд гарц бүхий дэд бүтцийг байгуулах боломжтой хот хоорондын сүлжээ байгуулсан тохиолдолд олгох зохицуулалттай.

Харин “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” төрлийг зөвхөн “Улс хоорондын сүлжээ” төрлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд хүсэлт гарган авах зохицуулалттай.

Уг тусгай зөвшөөрлийн “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулах, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлөөс ялгагдах онцлог нь өөрийн хамрах хүрээний дагуу мэдээлэл холбооны шугам, сүлжээг байгуулан, өмчилж, бусдад гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиг олох үйл ажиллагаа эрхэлнэ.

Баримт бичиг:

Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага 

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт