УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2022.08.01-2022.08.31 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Тайлангийн дугаар: Хяналт/2022/05
Хэвлэсэн огноо: 2022 он 09 сар 06 өдөр
1. Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:
Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг стандартын шаардлагыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
2. Хэмжилт хийсэн огноо, байршил, зураг:
№ |
Огноо |
Хэмжилт хийсэн хаяг |
Байршлын өргөрөг, уртраг |
1 |
2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд |
Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис, Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, |
/106°54'53.8"E 47°55'38.2"N/ |
3. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
KFSMS-2014 суурин хяналтын станц. /CN01162391/
4. Норматив бичиг баримт:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”
5. Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:
Хэмжилт хийж гүйцэтгэсэн |
|||
№ |
Овог нэр |
Байгууллага |
Албан тушаал |
1 |
М.Болдбат |
ХХЗХ, РДӨНХТ |
Суурин хяналтын инженер |
Хэмжилтэд байлцсан |
|||
№ |
Овог нэр |
Байгууллага |
Албан тушаал |
1 |
М.Чагнаадорж |
ХХЗХ, РДӨНХТ |
Суурин хяналтын инженер |
6. Хэмжилт хийх үеийн зураг:
Зураг 1. Давтамжийн хазайлт
Зураг 2. Давтамжийн шилжилт
Зураг 3. Эзэлсэн зурвасын өргөн
7. Хэмжилтийн дүн:
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.
7.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Сета тех ХХК |
22800193 |
Аялгуу |
89.3 |
2 |
Жавзандамба хутагт төв ТББ |
22800186 |
Зохист аялгуу ФМ |
89.7 |
3 |
Улаанбаатар телевиз ХХК |
22800178 |
VIP радио |
90.5 |
4 |
Монгол комикс ХХК |
22800159 |
Цаг үе залуус |
91.1 |
5 |
Хэмнэлт долгион медиа групп ХХК |
22800147 |
Метро лоунж |
91.7 |
6 |
Скаймедиа групп ХХК |
22800146 |
Стар ФМ 92.5 |
92.5 |
7 |
*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ |
22800206 |
ШУТИС-ын радио |
94.1 |
8 |
*Монкаст радио ХХК |
22800194 |
Ухаалаг ФМ94.5 |
94.5 |
9 |
Шүхэр ТББ |
22800117 |
Хамаг Монгол FM-95.1 |
95.1 |
10 |
Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ |
22800097 |
Арга билиг FM |
95.7 |
11 |
Эх элгэн нутаг ХХК |
22800114 |
Элгэн нутаг FM |
96.9 |
12 |
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд |
22800071 |
Лавайн эгшиг FM |
97.5 |
13 |
Радиоком Монгол ХХК |
22800025 |
Формула FM |
98.1 |
14 |
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ |
22800029 |
Best FM |
98.5 |
15 |
Монголиан Мюзик Медиа ХХК |
22800024 |
Бизнес радио |
98.9 |
16 |
Нью медиа ХХК |
22800026 |
Инээмсэглэл FM-99.3 |
99.3 |
17 |
Билэгт дөлгөөн ХХК |
22800060 |
Их Монгол FM |
99.7 |
18 |
РФ ХХК |
22800005 |
Kiss radio 100.1 |
100.1 |
19 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 3-р програм |
100.9 |
20 |
Эм Эс Жи Эм Эл ХХК |
22800175 |
Монголчуудын радио 102.1 |
102.1 |
21 |
Бадруун ХХК |
22800006 |
Радио УБ FM-102.5 |
102.5 |
22 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
BBC |
103.1 |
23 |
Салхи Энтертейнмент ХХК |
22800057 |
Гэр бүлийн радио |
104.5 |
24 |
Чугу ХХК |
22800037 |
Vibe FM 105.5 |
105.5 |
25 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 1-р програм |
106.0 |
26 |
Стандарт Ви Оү Эй ХХК |
22800001 |
Америкийн дуу хоолой |
106.6 |
27 |
И Зэт Эф Эм ХХК |
22800038 |
Эх дэлхий ФМ |
107.0 |
*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ-ын 94.1 МГц радио, Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
7.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Эм Жи Эл Радио ньюс ХХК |
22800192 |
Эм Жи Эл Радио Ньюс |
88.3 |
2 |
СКОД ХХК |
22800167 |
Medeemn FM-88.8 |
88.8 |
3 |
Смарт коммуникэйшн ХХК |
22800158 |
Тойм FM-92.1 |
92.1 |
4 |
НС Холбоо ХХК |
22800040 |
Гийнгоо FM 100.5 |
100.5 |
5 |
Аггрегатор ХХК |
22800022 |
Тэргүүлэгч FM-101.7 |
101.7 |
6 |
Медиа холдинг ХХК |
22800009 |
Тэнгэрлэг радио FM-103.6 |
103.6 |
7 |
Ви Өү Эм ХХК |
22800052 |
Эрүүл амьдралын радио FM 104 |
104.0 |
8 |
Билэг санаа ХХК |
22800018 |
Шинэ долгион FM107.5 |
107.5 |
Нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт /Offset/ 2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ |
22800070 |
Авто радио |
96.3 |
Мөн эзэлсэн зурвасын өргөн /Occupied BW xdB/ 300 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
НС Холбоо ХХК |
22800040 |
Гийнгоо FM 100.5 |
100.5 |
2 |
Ви Өү Эм ХХК |
22800052 |
Эрүүл амьдралын радио FM 104 |
104.0 |
8. Дүгнэлт:
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.