Home / Articles / Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2022.08.01-2022.08.31 хүртэл...
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2022.08.01-2022.08.31 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
2022-09-08
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2022.08.01-2022.08.31 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2022.08.01-2022.08.31 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ

 


УЛААНБААТАР ХОТЫН
РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2022.08.01-2022.08.31 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ

Тайлангийн дугаар: Хяналт/2022/05

Хэвлэсэн огноо: 2022 он 09 сар 06 өдөр

1.    Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг стандартын шаардлагыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

2.    Хэмжилт хийсэн огноо, байршил, зураг:

Огноо

Хэмжилт хийсэн хаяг

Байршлын өргөрөг, уртраг

1

2022 оны 08 дугаар сарын 01ий өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд

Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис, Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг,

/106°54'53.8"E  47°55'38.2"N/  

 

 

3.    Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS-2014 суурин хяналтын станц. /CN01162391/

4.    Норматив бичиг баримт:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага”

5.    Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:

Хэмжилт хийж гүйцэтгэсэн

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

М.Болдбат

ХХЗХ, РДӨНХТ

Суурин хяналтын инженер

 

Хэмжилтэд байлцсан

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

М.Чагнаадорж

ХХЗХ, РДӨНХТ

Суурин хяналтын инженер

 

6.    Хэмжилт хийх үеийн зураг:

 

Зураг 1. Давтамжийн хазайлт

 

Зураг 2. Давтамжийн шилжилт

 

Зураг 3. Эзэлсэн зурвасын өргөн

7.    Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31ий өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

7.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Сета тех ХХК

22800193

Аялгуу

89.3

2

Жавзандамба хутагт төв ТББ

22800186

Зохист аялгуу ФМ

89.7

3

Улаанбаатар телевиз ХХК

22800178

VIP радио

90.5

4

Монгол комикс ХХК

22800159

Цаг үе залуус

91.1

5

Хэмнэлт долгион медиа групп ХХК

22800147

Метро лоунж

91.7

6

Скаймедиа групп ХХК

22800146

Стар ФМ 92.5

92.5

7

*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ

22800206

ШУТИС-ын радио

94.1

8

*Монкаст радио ХХК

22800194

Ухаалаг ФМ94.5

94.5

9

Шүхэр ТББ

22800117

Хамаг Монгол FM-95.1

95.1

10

Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ

22800097

Арга билиг FM

95.7

11

Эх элгэн нутаг ХХК

22800114

Элгэн нутаг FM

96.9

12

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

22800071

Лавайн эгшиг FM

97.5

13

Радиоком Монгол ХХК

22800025

Формула FM

98.1

14

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ

22800029

Best FM

98.5

15

Монголиан Мюзик Медиа ХХК

22800024

Бизнес радио

98.9

16

Нью медиа ХХК

22800026

Инээмсэглэл FM-99.3

99.3

17

Билэгт дөлгөөн ХХК

22800060

Их Монгол FM

99.7

18

РФ ХХК

22800005

Kiss radio 100.1

100.1

19

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 3-р програм

100.9

20

Эм Эс Жи Эм Эл ХХК

22800175

Монголчуудын радио 102.1

102.1

21

Бадруун ХХК

22800006

Радио УБ FM-102.5

102.5

22

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

BBC

103.1

23

Салхи Энтертейнмент ХХК

22800057

Гэр бүлийн радио

104.5

24

Чугу ХХК

22800037

Vibe FM 105.5

105.5

25

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар

22800044

Радиогийн 1-р програм

106.0

26

Стандарт Ви Оү Эй ХХК

22800001

Америкийн дуу хоолой

106.6

27

И Зэт Эф Эм ХХК

22800038

Эх дэлхий ФМ

107.0

*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ-ын 94.1 МГц радио, Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

7.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Эм Жи Эл Радио ньюс ХХК

22800192

Эм Жи Эл Радио Ньюс

88.3

2

СКОД ХХК

22800167

Medeemn FM-88.8

88.8

3

Смарт коммуникэйшн ХХК

22800158

Тойм FM-92.1

92.1

4

НС Холбоо ХХК

22800040

Гийнгоо FM 100.5

100.5

5

Аггрегатор ХХК

22800022

Тэргүүлэгч FM-101.7

101.7

6

Медиа холдинг ХХК

22800009

Тэнгэрлэг радио FM-103.6

103.6

7

Ви Өү Эм ХХК

22800052

Эрүүл амьдралын радио FM 104

104.0

8

Билэг санаа ХХК

22800018

Шинэ долгион FM107.5

107.5

 

Нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт /Offset/ 2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ

22800070

Авто радио

96.3

Мөн эзэлсэн зурвасын өргөн /Occupied BW xdB/ 300 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ

ЗӨВШӨӨРӨЛ

ФМ-ИЙН НЭР

ДАВТАМЖ /МГц/

1

НС Холбоо ХХК

22800040

Гийнгоо FM 100.5

100.5

2

Ви Өү Эм ХХК

22800052

Эрүүл амьдралын радио FM 104

104.0

 

8.    Дүгнэлт:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.