Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2014-07-25


Огноо: 2014.07.25

Сонгон шалгаруулалтын дугаар:    ХХЗХ/IPTV/03/2014

Сонгон шалгаруулалтын нэр:     Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ /IPTV/ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Үйлчилгээний төрөл:

Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх.

Олгох тусгай зөвшөөрлийн тоо: 2.                                                                      


Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2014 оны 07-р сарын 25-ны өдрөөс 2014 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд ирүүлэх төслийг 2014 оны 08-р сарын 25-ны 11 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.   

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг:              Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
                      Метро бизнес төв 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13
                      Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                    304258, 304257. Факс: 327720.

Веб хуудас:         www.crc.gov.mn.

Цахим шуудан:    info@crc.gov.mn.