Огноо: 2014.07.25
Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ/IPTV/03/2014
Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ /IPTV/ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Үйлчилгээний төрөл:
Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх.
Олгох тусгай зөвшөөрлийн тоо: 2.
Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2014 оны 07-р сарын 25-ны өдрөөс 2014 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд ирүүлэх төслийг 2014 оны 08-р сарын 25-ны 11 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтанд оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.
Утас: 304258, 304257. Факс: 327720.
Веб хуудас: www.crc.gov.mn.
Цахим шуудан: info@crc.gov.mn.