Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна. Журмын төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан тул та бүхэн журмын төсөлтэй танилцан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл munkhnaran@crc.gov.mn хаягаар 2020 оны 08 сарын 24-ний өдрийн дотор ирүүлнэ үү.