Home / Articles / Журмын төсөлд санал авах тухай
Журмын төсөлд санал авах тухай
2020-07-24
Журмын төсөлд санал авах тухай Журмын төсөлд санал авах тухай

        Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна. Журмын төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан тул та бүхэн журмын төсөлтэй танилцан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл munkhnaran@crc.gov.mn хаягаар 2020 оны 08 сарын 24-ний өдрийн дотор ирүүлнэ үү.