Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернэтийн зохицуулалт
Интернэтийн зохицуулалт
2013-03-21

       Интернэтийн үйлчлэгчдийг сүлжээ байгуулсан байдал, явуулж буй үйл ажиллагаагаар нь бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэж ангилах ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн тусгай зөвшөөрлийг олгоно. Үүнд:

  1. Гадаад улсын интернэтийн сүлжээнд холбогдсон шууд гарц бүхий дэд бүтэц, сүлжээтэй үйлчлэгчийг интернетийн бөөний үйлчилгээ эрхлэгч гэх ба А ангиллын “Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах түүнийг ашиглах” тусгай зөвшөөрөл
  2. Өрхийн болон байгууллагын хэрэглэгчид интернетийн үйлчилгээ хүргэдэг үйлчлэгчийг жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэх ба Б ангиллын “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл

Ангилал тус бүрд тусгай нөхцөл шаардлага тавигдана.

      Хэрэв А ангилллын тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ангиллын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах бол санхүүгийн бүртгэл тооцоог сүлжээний үйлчилгээнийхээс тусад нь гаргадаг байхаар өртгийн хуваарилалт хийж, Б ангиллын Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авна.