Интернэтийн үйлчлэгчдийг сүлжээ байгуулсан байдал, явуулж буй үйл ажиллагаагаар нь бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэж ангилах ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн тусгай зөвшөөрлийг олгоно. Үүнд:
- Гадаад улсын интернэтийн сүлжээнд холбогдсон шууд гарц бүхий дэд бүтэц, сүлжээтэй үйлчлэгчийг интернетийн бөөний үйлчилгээ эрхлэгч гэх ба А ангиллын “Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах түүнийг ашиглах” тусгай зөвшөөрөл
- Өрхийн болон байгууллагын хэрэглэгчид интернетийн үйлчилгээ хүргэдэг үйлчлэгчийг жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч гэх ба Б ангиллын “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл
Ангилал тус бүрд тусгай нөхцөл шаардлага тавигдана.
Хэрэв А ангилллын тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ангиллын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах бол санхүүгийн бүртгэл тооцоог сүлжээний үйлчилгээнийхээс тусад нь гаргадаг байхаар өртгийн хуваарилалт хийж, Б ангиллын Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авна.