Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
2016-11-21

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр:  Тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох асуудлаар баримт бичиг хүлээн авах, холбогдох газруудаар үнэлгээ хийх үйл явцад хяналт тавих,  хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх
  • Тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх, тусгай мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах болон  удирдлага, алба, мэргэжилтнүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаархи мэдээллээр хангах

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл, харилцаа холбооны инженер, эрх зүй, бизнесийн удирдлагын  мэргэжилтэй байх /аль нэг/ нь байж болно
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Салбарын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
  • Салбарын хууль дүрмийн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Компьютер хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадварыг эзэмшсэн   
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 сарын 05 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn