МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.
Ажлын байр: Тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох асуудлаар баримт бичиг хүлээн авах, холбогдох газруудаар үнэлгээ хийх үйл явцад хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх
- Тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх, тусгай мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах болон удирдлага, алба, мэргэжилтнүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаархи мэдээллээр хангах
Тавигдах шаардлага
- Мэдээлэл, харилцаа холбооны инженер, эрх зүй, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх /аль нэг/ нь байж болно
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Салбарын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
- Салбарын хууль дүрмийн мэдлэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
- Компьютер хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадварыг эзэмшсэн
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 сарын 05 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn