Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна
Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна
2016-09-27

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна

Ажлын байр: Зах зээлийн судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга

Ажлын байрны үндсэн зорилт:  

§  Харилцаа холбооны салбарын статистикийн үндсэн үзүүлэлтийг оновчлох.

§  Зах зээлийн тодорхой сегментийн санал, асуулгын боловсруулалтыг зохион байгуулах.

§  Харилцаа холбооны салбарын эдийн засаг, техник технологи, хөрөнгө оруулалт, хүний нөөц, нийгмийн өгөөж, үнэ тариф, үйлчилгээний төрөл, хэмжээ, хэрэглээ зэрэг зах зээлийн талаарх мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийх

§  Харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын байгууллага болон статистик, стандарт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудаас гаргах салбарын бодлого, зохицуулалтын баримт бичгийг боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээний мэдээллээр хангах.

 

Тавигдах шаардлага:

§  Статисик , эдийн засгийн мэргэжилээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй

§  Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эдийн засаг, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн

§  Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан

§  Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх

§  Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

§  Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх 

§  Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар 10-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: www.crc.gov.mn