Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна
Ажлын байр: Зах зээлийн судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга
Ажлын байрны үндсэн зорилт:
§ Харилцаа холбооны салбарын статистикийн үндсэн үзүүлэлтийг оновчлох.
§ Зах зээлийн тодорхой сегментийн санал, асуулгын боловсруулалтыг зохион байгуулах.
§ Харилцаа холбооны салбарын эдийн засаг, техник технологи, хөрөнгө оруулалт, хүний нөөц, нийгмийн өгөөж, үнэ тариф, үйлчилгээний төрөл, хэмжээ, хэрэглээ зэрэг зах зээлийн талаарх мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийх
§ Харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын байгууллага болон статистик, стандарт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудаас гаргах салбарын бодлого, зохицуулалтын баримт бичгийг боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээний мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага:
§ Статисик , эдийн засгийн мэргэжилээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй
§ Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эдийн засаг, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн
§ Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан
§ Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх
§ Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
§ Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх
§ Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
§ Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар 10-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: www.crc.gov.mn