Энэ ч үүднээс Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн, Тайландын Вант Улсын Үндэсний радио телевиз, харилцаа холбоо хорооны дарга ноён Такорн Тантасит нар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2 тал харилцан туршлага, мэдлэг, мэдээллээ солилцох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, зохицуулах байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх явдал юм.
Санамж бичиг зурагдсанаар талууд радио давтамжийн бодлого, зохицуулалт, харилцаа холбооны зах зээлийн зохицуулалт, харилцаа холбооны үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах юм.