Home / Articles / Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа...
Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-05-19
Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч улс орон бүр харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо тодорхойлох, тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг зорьж байна.

            Энэ ч үүднээс Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн, Тайландын Вант Улсын Үндэсний радио телевиз, харилцаа холбоо хорооны дарга ноён Такорн Тантасит нар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2 тал харилцан туршлага, мэдлэг, мэдээллээ солилцох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, зохицуулах байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх явдал юм.

            Санамж бичиг зурагдсанаар талууд радио давтамжийн бодлого, зохицуулалт, харилцаа холбооны зах зээлийн зохицуулалт, харилцаа холбооны үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах юм.