Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
2016-04-06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулав. Энэхүү ээлжит хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны  6 тогтоолыг баталсан. Хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаас зохицуулалтын баримт бичгүүдийн нэр төрөл ба агуулга, холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа баримт бичгийн хамрах хүрээг шинэчилж, уялдуулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, шинэчлэн батлах, хүчингүй болгох саналаа боловсруулан хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон. Ажлын хэсгээс тус хуралдаанд “Зохицуулалтын баримт бичгийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлыг дахин нягталж, 3 тогтоолын төсөл бүхий материалыг боловсруулан хэлэлцүүлэв. Тус хуралдаанаад дээрх асуудлыг авч хэлэлцээд, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэр төрөл, агуулгыг батлах тухай” 11 дугаар тогтоол (Хавсралт-1: Баримт бичгүүдийн нэр төрөл, Хавсралт-2: Агуулга);  “Нэмэлт, өөрчлөлт оруулах,  хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоол (Хавсралт-1: Нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичгүүд, Хавсралт-2: Хүчингүй болгосон баримт бичгүүд); “Шинэчлэн батлах, хүчингүй болгох тухай” 13 дугаар тогтоол (Хавсралт-1: Шинэчлэн баталсан баримт бичгүүд, Хавсралт-2: Хүчингүй болгосон баримт бичгүүд) багц тогтоолыг тус тус батлан шийдвэрлэв. Эдгээр зохицуулах хорооны баримт бичигтэй холбоотой багц 3 тогтоолыг баталснаар Зохицуулах хорооны тогтоолоор батлан мөрдөж байсан зохицуулалтын баримт бичгийн 16 төрлийн нэршил, төрөл бүхий баримт бичгүүдийг тус хорооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 тоот тогтоолын хавсралтаар шинээр баталсан зохицуулалт, нөхцөл шаардлага, журам, зөвлөмж, аргачлал, гарын авлага гэсэн үндсэн 6 нэр төрөлд ангилж, холбогдох баримт бичгүүдийн бүтэц агуулгыг тодорхой болгож байна. Батлагдсан нэр төрөл, агуулгын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа баримт бичгүүдийг шинээр батлагдсан нэр төрөл, агуулгад уялдуулан нийцүүлж цэгцлэх явцад нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинэчлэн баталсан, хүчингүй болгосон баримт бичгүүдийг тогтоолын хавсралтаар баталсан болно. Түүнчлэн шинээр боловсруулах зохицуулалтын баримт бичгүүдийг дээрх нэр төрөл, агуулгын хүрээнд батлан хэрэгжүүлэх, хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд баримт бичгийн нэр төрөл, агуулга тодорхой болгох, баримт бичгийг мөрдөх, ашиглахад хялбар болгох, үйл ажиллагааг цахимжуулах, хялбаршуулах ач холбогдолтой алхам гэж үзэж байна. 

Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай” 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 5 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1,Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Хуралдаанаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 15 тоот тогтоолын хавсралтаар тус хорооны Дүрмийн 3.3 дугаар зүйлийг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв. Уг тогтоолын хавсралтаар оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуралдаанд хорооны гишүүн нь хүндэтгэх шалтгаанаар биеэр оролцоогүй тохиолдолд хуралдааны хэлэлцэх асуудал нэг бүрээр санал, дүгнэлтээ хорооны хуралдааны дэгийн хавсралт маягтын дагуу бөглөн өөрийн цахим гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн гишүүний хуралдааны цагийн хөлсийг тодорхой хувиар тооцох, хуралдааны цагийн хөлсийг олгох харилцааг тодорхой болгох арга хэмжээ авлаа.

Зохицуулах хорооны хуралдаанд “Хорооны хуралдааны цагийн хөлсний хэмжээ”-г тогтоох тухай асуудлыг “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн хүрээнд боловсруулан хэлэлцүүлэв. Тус хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 3.10 дах заалт, “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн 5.9, 5.13 дах заалтыг тус тус үндэслэн зохицуулах хорооны хуралдааны цагийн хөлсийг 2012 оны 05/02 дугаар хуралдааны тэмдэглэлээр (2012 оны 3 сар) тогтоосон хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр баталгаажуулан шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2003 оны 14 тоот тогтоолыг хүчингүй болгов.

Зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сакура Мандал” ХХК-ийн гаргасан аюултай илгээмж тээвэрлэсэн зөрчлийн талаар тодруулга авч, дахин хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон. Уг асуудлыг боловсруулан тус хуралдаанд танилцуулсан ба 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тус компанид тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөх, биелүүлээгүй тохиололд хууль, тогтоомжид заасан дараагийн шатны холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хорооны дарга-д даалгалаа. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)