Ажлын байр: Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах;
- Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах;
- Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах;
- Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал гаргах, холбогдох журмыг боловсруулах;
- Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах;
Тавигдах ерөнхий шаардлага
- Мэдээллийн технологийн инженер, Мэдээлэл, холбооны сүлжээний инженер, Цахилгаан холбооны эсхүл утасгүй холбооны инженерийн магистраас доошгүй мэргэжилтэй
- Мэдээлэл Холбоо Технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, харилцаа холбооны сүлжээ, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
- Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
- Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
- Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Интернетийн орчинд болон компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх
- Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх
- Багаар хамтран ажиллах чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Хоёр хувь зураг;
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn