Home / Articles / Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь...
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
2016-02-15

Ажлын байр:  Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын  хэрэгжилтийг хангуулах;
  2. Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах;
  3. Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах;
  4. Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал гаргах, холбогдох журмыг боловсруулах;
  5. Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах;

Тавигдах ерөнхий шаардлага

  • Мэдээллийн технологийн  инженер, Мэдээлэл, холбооны сүлжээний инженер, Цахилгаан холбооны эсхүл утасгүй холбооны инженерийн магистраас доошгүй мэргэжилтэй
  • Мэдээлэл Холбоо Технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, харилцаа холбооны сүлжээ, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
  • Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
  • Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
  • Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Интернетийн орчинд болон компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх
  • Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn