2013 оны 03-р сарын 22 өдөр.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өрсөлдөх чадварын үнэлгээг Портерийн аргаар хийх сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.
Хийгдэх ажил:
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн зах зээлийн өрсөлдөх чадварын үнэлгээг Портерийн таван хүчний харьцуулалтын аргаар хийх
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн зах зээлд, үндсэн үйлчилгээг оруулж болор бараа, үйлчилгээний аюул
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэрэглэгчийн хандлага, нөлөөлөл
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үед шинэ оролцлгч орох нөлөөлөл
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үеийн тус салбарын нийлүүлэгчдийн оролцоо, нөлөөлөл
- Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөний байдал
Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, тоног төхөөрөмжийн гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 04 дугаар сарын 24-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.
Холбогдох мэргэжилтэн Т.Ууганбат
Гэрээ, хууль эрхзүйн мэргэжилтэн
Харилцах утас: 304257, 304258
И-мэйл: Uuganbat@crc.gov.mn
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,
Метро бизнес төв, 5 давхар
Улаанбаатар-14201, Монгол Улс
Вэб хаяг: http://www.crc.gov.mn/