Даргын илгээлт
Хорооны
даргын илгээлт
Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгаж
манай байгууллагын вэб сайтаар зочилж байгаад талархал илэрхийлэн мэндчилье.
Эдийн засгийн хурилцааны үндэс болох чөлөөт
худалдааг нэвтрүүлсэн, дипломат харилцааны зарчмуудыг тогтоосон, хамгийн хурдан шуудангийн системийг бий
болгосон, иргэдийн эрхийг тодорхойлж, төрийн үйл хэргийг
удирдаж, улс орноо жолоодох Анхны Үндсэн
хуулийг баталсан зэргээр орчин үеийн соёл иргэншлийн нийгэмд Монгол үндэстний
оруулсан хувь нэмрийг бид бүгд мэднэ. Агуу
үндэстэн болох уламжлал, хүсэл маань үргэлжлэх учиртай.
Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо харилцаа
холбооны салбарт шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн байгууллага. Шударга өрсөлдөөний үр шимийг хүртэх ёстой иргэд, нийгмийн эрх, сонирхолыг хангах зорилгоор харилцаа холбооны салбарт олон нийтийн
үйлчилгээ эрхлэх тодруулбал суурин болон утасгүй холбооны сүлжээ, үйлчилгээ,
өргөн нэвтрүүлэг, радио давтамжийн
менежмент, шуудан болон мэдээллийн технологийн үйлчилгээг нэвтрүүлэхэд
чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь
бидний үүрэг юм. Энэ зорилгоор хуулиар
олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Монгол улсын бүх нутаг дэвсгэрт харилцаа
холбооны үйлчилгээнд шударга өрсөлдөөн нэвтрүүлэх үйл ажиллагааг эрхэлж байна.
ХХЗХ
-ны эрхэм зорилго нь салбарын
зах зээлд үндэслэж, зохицуулалтын оролцоог багасгаж, салбарын үйл
ажиллагаа эрхлэгчидтэй зөвлөлдөх зарчмыг баримтлан, баримт, нотолгоонд
тулгуурласан шийдвэр гаргах юм. Энэ
нь тус улсын харилцаа холбооны салбарын
хөгжлийн өсөлтийг хурдасгаж, чадавхийг
бэхжүүлэн, амжилтыг бататгах учиртай. Энэ бол ХХЗХ-ны хүлээсэн үүрэг бөгөөд
оршин тогтнох зарчим. Бидний үүрэг бол манай салбарын цэцэглэн хөгжих үндсийг
бий болгож улам бэхжүүлэх явдал юм. Ингэснээр орчин үед Монголыг дахин агуу улс болгоход
тус нэмэр болно гэж үзэж байна.
2006 он
ХХЗХ-ны хувьд чамгүй олон амжилтад хүрсэн жил байлаа. Байгуулагдсан цаг
нь саяхан мэт боловч манай байгууллагад
өөрчлөлт шинэчилэлт эхэлсэн гэж болно. Хэд хэдэн чухал хөтөлбөр, төслийг
санаачлан хэрэгжүүлж эхэлсний дотор Монголын Мэдээлэл Харилцаа Холбооны Дэд
бүтцийг сайжруулах болон Зохицуулалтын
чадавхийг бэхжүүлэх төслүүд, МХТ-ийн үйлчилгээг Бүх нийтэд хүртээмжтэй болгох
хөтөлбөрийг нэрлэж болох ба Бүх Нийтийн Үүрэгт Үйлчилгээний Санг байгуулаад
байна. Цаашид ч салбарын үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх зохицуулалтын
үйлчилгээг улам сайжруулж,
үйлчлүүлэгчидийн сайн сайхан, тусын тулд үргэлжлүүлэн Бид ажиллах болно.
2006 онд ХХЗХ-ны үнэт
зүйлсийг тодорхойлон баталсан: Шударга ёс, Ил тод байдал, Үр ашиг гэж
тодорхойлон баталсан: Энэ бол амжилтын эхлэл гэдэгт итгэж байгаагаа
илэрхийлэхийн ялдамд 2007 онд эдгээр үнэт зүйлст тулгуурлан ХХЗХ-ны үйл
ажиллагаандаа баримтлах үндсэн зарчмууд болон
ХХЗХ-ны үйл ажиллагы ёс зүйн дүрмийг батлан мөрдлөг болгон ажиллах болсныг та бүхэнд ийнхүү мэдэгдэхэд таатай
байна.
Бидний
ажлыг ямагт дэмжиж хамтран ажилладаг та
бүхэнд баярлалаа.
Хүндэтгэсэн, Б.Болдбаатар
Монгол Улсын
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Дарга