Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2012-12-24

Ажлын байр: Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн- 2 хүн

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн чиглэлийн дээд сургууль төгссөн;
  • Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээллийн техниологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэдээлэл холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх;
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

Ажлын байрны үндсэн зорилт

  • Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн бодлогын хэрэгжилтийг хангуулах, бодлого, зохицуулалтын асуудлаар санал боловсруулах, холбогдох судалгаа хийх
  • Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний зохицуулалтын асуудлаар холбогдох дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг  боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 01 сарын 04-ний өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn