Ажлын байр: Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн- 2 хүн
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн чиглэлийн дээд сургууль төгссөн;
- Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээллийн техниологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэдээлэл холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх;
- Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй;
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
- Багаар ажиллах чадвартай;
- Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
Ажлын байрны үндсэн зорилт
- Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн бодлогын хэрэгжилтийг хангуулах, бодлого, зохицуулалтын асуудлаар санал боловсруулах, холбогдох судалгаа хийх
- Интернэтэд суурилсан сүлжээ, үйлчилгээний зохицуулалтын асуудлаар холбогдох дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 01 сарын 04-ний өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |