Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь...
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.
2012-11-05

Ажлын байр:  Радио давтамж хувиарлалт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Асуудал боловсруулах чадвартай, нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Үндэсний давтамж хуваарилалтын хүснэгтийн дагуу иргэн, хуулийн этгээдэд радио давтамжийн зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулах
  • Радио давтамж ашиглалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх
  • Радио давтамж ашиглалтын талаархи хууль эрх зүйн үндэслэл, хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 12 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn