Ажлын байр: Радио давтамж хувиарлалт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн
Тавигдах ерөнхий шаардлага:
- Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Асуудал боловсруулах чадвартай, нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
Ажлын байрны үндсэн зорилт:
- Үндэсний давтамж хуваарилалтын хүснэгтийн дагуу иргэн, хуулийн этгээдэд радио давтамжийн зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулах
- Радио давтамж ашиглалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх
- Радио давтамж ашиглалтын талаархи хууль эрх зүйн үндэслэл, хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 12 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |