Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх болон цахим...
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой хууль тогтоомж, журмын зохицуулалтын талаар танилцуулга сургалт, хэлэлцүүлэг хийв
2024-01-31
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой хууль тогтоомж, журмын зохицуулалтын талаар танилцуулга сургалт, хэлэлцүүлэг хийв Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой хууль тогтоомж, журмын зохицуулалтын талаар танилцуулга сургалт, хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-с зохион байгуулсан улс төрийн намуудад хийсэн сургалтын үеэр сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин ашиглах талаарх хууль тогтоомж болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20-д заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, 47.9-д заасан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслүүдээр зохицуулах харилцааны талаар танилцуулга хийв.

Танилцуулгын дараа панель хэлэлцүүлэг хийсэн ба хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир, тус Хорооны Зохицуулалтын газрын Интернэт сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат оролцож, оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өгч ажиллав.

 

Сургалт 2024 оны 1-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1-р сарын 26-ны өдөр Монгол ардын нам, Ардчилсан намын 42 төлөөлөл, 1-р сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэдийн оролцооны нэгдсэн нам, Иргэний зориг ногоон нам, Монголын ногоон нам, Шинэ нам, Либертари намын 48 төлөөлөл, улс төрийн нийт 8 намын 90 төлөөлөл оролцов.