Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сингапур улсын Мэдээлэл харилцаа холбоо, медиаг зохицуулах...
Сингапур улсын Мэдээлэл харилцаа холбоо, медиаг зохицуулах байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа
2024-05-30
Сингапур улсын Мэдээлэл харилцаа холбоо, медиаг зохицуулах байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа Сингапур улсын Мэдээлэл харилцаа холбоо,  медиаг зохицуулах байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн бөгөөд Ажлын албаны дарга А.Лувсан-Очир, Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат, Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Алтай, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямдулам нарын төлөөлөгчид Сингапур улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус улсын Мэдээлэл харилцаа холбоо, медиаг зохицуулах байгууллага (IMDA)-ын Холболт Хөгжүүлэлт, Зохицуулалтын Гүйцэтгэх Захирлын Орлогч, Харилцаа холбоо, шуудангийн Ерөнхий Захирал Хатагтай Айлин Чиа (Aileen Chia, Deputy Chief Executive of Connectivity Development and Regulation, Director-General, Telecoms and Post) болон Гадаад харилцаа хариуцсан захирал Эвелин Го (Evelin Goh, Director of International Relations, Policy and Strategy) тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж зохицуулалтын үйл ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр ХХЗХ-ны зүгээс Монгол Улсын харилцаа холбооны болон цахим шилжилтийн үеийн бодлого, зохицуулах байгууллагын үйл ажиллагаа, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, зах зээлийн талаарх мэдээллийг танилцууллаа. Харин Сингапур улсын зохицуулах байгууллагын зүгээс стратегийн чиглэлүүд, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал, Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хууль эрх зүйн орчин, хил дамнасан өгөгдөл дамжуулах зохицуулалт, энэ талаарх бүс нутгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухааны чиглэлээр баримталж буй стратеги, сэндбокс зохицуулалт, Сингапур улсад телевиз болон онлайн медиа хэмжилтийн (SG-TAM) системийг нэвтрүүлсэн талаарх сэдвүүдээр мэдээлэл танилцуулж, харилцан санал, туршлага солилцлоо.

ХХЗХ-ны төлөөлөгчид 5-р сарын 29-31-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдаж буй AsiaTech x Singapore 2024 үзэсгэлэн, ATxSummit форумд оролцох юм. ATxSummit арга хэмжээ нь энэ удаад хиймэл оюун ухаан, засаглал ба аюулгүй байдал, квант тооцоолол, тогтвортой байдал ба тооцоолох нь сэдвүүдийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөжээ.