РДӨНХТ-ЖУ03-М07
Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан
Тайлангийн дугаар 2022/40
Хэвлэсэн огноо: 2022 он 11 сар 23 өдөр
1. Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:
Юнител ХХК–иас тус хороонд ирүүлсэн 06/2977 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.
2. Хэмжилт хийсэн огноо, байршил,
№ |
Огноо |
Байршил |
Уртраг, өргөрөг |
1 |
2022/11/22 |
47°55'4.47"N, 106°52'55.42"E |
3. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
· Rohde Schwartz - FSH20 спектр анализатор, SN:120852/030
· Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Программ хангамж,
· R&S®TSEMF-B1 Антен
4. Норматив бичиг баримт
- MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)
- 2021 оны 75-р тогтоолоор батлагдсан “Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал”
5. Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:
Хэмжилт хийж гүйцэтгэсэн |
|||
№ |
Овог нэр |
Байгууллага |
Албан тушаал |
1 |
А.Алтанхуяг |
ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв |
Хөдөлгөөнт хяналтын инженер |
Хэмжилтэд байлцсан |
|||
№ |
Овог нэр |
Байгууллага |
Албан тушаал |
1 |
С.Гантуяа |
“Шимт Өргөө” СӨХ |
Лифтчин |
Зураг 1. БГДүүргийн 33 дугаар хорооны 64 дүгээр байрны дээвэр дээр байрлах Юнител ХХК-ийн үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антен
6. Хэмжилтийн дүн:
MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандартын 4.2-т заагдсан хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшнийг 7-р хүснэгтэд заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн түвшинтэй харьцуулж гаргасан болно.
График №1 Хэмжилтийн дүн хамгийн их утга
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны 64 дүгээр байрны дээвэр дээр байрлах Юнител ХХК-ийн үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антены орчимд MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0Гц-ээс 300ГГц хүртэл)” стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох хэмжилтийг тус хорооны 2021 оны 75-р тогтоолоор батлагдсан “Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал”-ын дагуу хийж гүйцэтгэлээ.
Хэмжилтийн дүнг тооцож үзэхэд тус компанийн ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь тус байрны дээвэр дээр 0.006555 Вт/М2 байна.
Хэмжилтийн дүнгээс харахад Юнител ХХК -ын тус байршилд ашиглаж байгаа үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антен нь MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)” стандарт шаардлагад заасан Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга 10 Вт/М2-аас хэтрэхгүй байна гэсэн шаардлагыг хангаж байна.
2022.11.23