Home / Articles / Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн...
Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан
2022-12-19

РДӨНХТ-ЖУ03-М07

Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан

Тайлангийн дугаар 2022/40

 

Хэвлэсэн огноо: 2022 он 11 сар 23 өдөр

1.    Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:

Юнител ХХК–иас тус хороонд ирүүлсэн 06/2977 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.

 

2.    Хэмжилт хийсэн огноо, байршил,

Огноо

 Байршил

Уртраг, өргөрөг

1

2022/11/22

УБ хот, БГД, 33 дугаар хороо, 64 дүгээр байр

47°55'4.47"N, 106°52'55.42"E

 

3.    Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

·      Rohde Schwartz  - FSH20 спектр анализатор, SN:120852/030

·      Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Программ хангамж,

·      R&S®TSEMF-B1 Антен

4.    Норматив бичиг баримт

-       MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)

-      2021 оны 75-р тогтоолоор батлагдсан “Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал”

5.    Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:

Хэмжилт хийж гүйцэтгэсэн

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

А.Алтанхуяг

ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв

Хөдөлгөөнт хяналтын инженер

 

Хэмжилтэд байлцсан

Овог нэр

Байгууллага

Албан тушаал

1

С.Гантуяа

“Шимт Өргөө” СӨХ

Лифтчин

 

 

Зураг 1. БГДүүргийн 33 дугаар хорооны 64 дүгээр байрны дээвэр дээр байрлах Юнител ХХК-ийн үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антен

 

6.    Хэмжилтийн дүн:



MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандартын 4.2-т заагдсан хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшнийг 7-р хүснэгтэд заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн түвшинтэй харьцуулж гаргасан болно.

График №1 Хэмжилтийн дүн хамгийн их утга

ДҮГНЭЛТ

 

            Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны 64 дүгээр байрны дээвэр дээр байрлах  Юнител ХХК-ийн үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антены орчимд MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0Гц-ээс 300ГГц хүртэл)” стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох хэмжилтийг тус хорооны 2021 оны 75-р тогтоолоор батлагдсан “Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал”-ын дагуу хийж гүйцэтгэлээ.

Хэмжилтийн дүнг тооцож үзэхэд тус компанийн ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь тус байрны дээвэр дээр 0.006555 Вт/М2 байна.

Хэмжилтийн дүнгээс харахад Юнител ХХК -ын тус байршилд ашиглаж байгаа  үүрэн холбооны бааз станцын нэвтрүүлэх антен нь  MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)” стандарт шаардлагад заасан  Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга 10 Вт/М2-аас хэтрэхгүй байна гэсэн шаардлагыг хангаж байна.

 

                                

                                                              

 

2022.11.23