Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Санал, гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны I...
Санал, гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны I улирал
2022-05-03

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал, гомдлыг бичгээр, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр, утсаар, имэйлээр болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг болно.

2021 оны I улиралд тус хороонд нийт- 195, үүнээс гомдол- 142, санал – 11, хүсэлт – 32,  шийдвэр – 10 хүсэлт ирсэн байна.

Гомдол, санал ирсэн хэлбэр

бичгээр

утсаар

11-11 төвөөр

биечлэн, имэйл

бүгд

Санал

 

5

6

 

11

Гомдол

27

87

22

6

142

Хүсэлт

29

2

1

 

32

Шийдвэр

10

 

 

 

10

Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь нотлох баримтуудаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл

Үйлчилгээний чанар (Ярианы чанар, интернетийн хурд гэх мэт)

51

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

83

Харилцан холболт

3

ТЗ эзэмшигч хэрэглэгч ТЗ эзэмшигч хоорондын маргаан (ХХ-ны тухай хуулийн 31.2)

2

Цахим гэмт хэрэг (Нэр төрд халдсан/гүтгэсэн)

10

ТЗ-ийн зөрчил

1

Радио дамтамжийн нөлөөлөл

12

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

7

ХХЗХ-ны үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой

3

Бусад

23

Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Хүснэгтийн “Бусад” гэсэн хэсэгт ихэвчлэн иргэдээс тус хорооны эрх үүрэгт хамаарахгүй асуудлаар хандсан агуулга хамаарч байгаа юм. Ийм төрлийн гомдлыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагчид болон тус хороонд эргэн хариу өгөхийг үүрэг болгох, тайлбар мэдээлэл өгөх зэргээр шийдвэрлэдэг. Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа гомдлыг хааж, барагдсанд тооцдог. Дээрх хүснэглээс харахад иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг, энэ талаар тус хороонд иргэд хандсан байна.  

Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгаа талаар дараах хүснэгтэд үзүүллээ.

Гомдол ирсэн үйлчилгээний төрлөөр нь ангилж үзвэл

хүсэлт

гомдол

санал

шийдвэр

Үүрэн холбоо

 

37

2

 

АйПи ТВ

 

61

4

 

ОСДҮЭ

1

10

3

 

Өргөн нэвтрүүлэг

1

6

1

 

Тусгай дугаар

 

1

 

 

Вэбсайт

 

4

 

 

Фэйсбүүк

7

6

 

6

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч

 

4

 

4

Шуудан

 

9

1

 

Радио давтамжийн нөлөөлөл

12

 

 

 

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

7

 

 

 

бусад

4

4

 

 

Эцэст нь тус хороонд ирсэн гомдлын шийдвэрлэлтийн талаар доор үзүүлэв.

Шийдвэрлэлт

 

Холбогдох арга хэмжээ авсан

32

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн

81

Зөрчлийн хэрэг үүсгэсэн

 

Хэмжилт, шалгалт хийсэн

19

Тайлбар мэдээлэл, хариу албан тоот өгч шийдвэрлэсэн

46

Гомдлоо татсан\буцсан

2

2021 оны I улиралд иргэдээс ихэвчлэн ирсэн гомдол нь төлбөр тооцоо, хэрэглэгчийн гэрээтэй холбоотой ирсэн санал, гомдлыг холбогдох үйлчилгээ эрхлэгчдэд дамжуулан шалгуулж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаарх хариу тайлбарыг авч ажилласан байна.