Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2022-03-31

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 оны 12-р сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг тодорхойлж, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг 9.2, 9.5-9.7, 9.9, 9.14-д өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг хуульчилсан.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу олон нийтийн болон төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар олгох бөгөөд anсонгон шалгаруулалтын журмаар олгох тусгай зөвшөөрлийн тоо (квот)-г өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн тогтоохоор заасан.

Иймд тус Хороо нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, үйлчилгээ эрхлэх хүрээг зах зээл, өрсөлдөөний нөхцөл байдал, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, төвлөрөл, төрөөс баримтлах бодлого, техник технологийн дэвшил, эрэлт хэрэгцээ, техникийн нөөц боломж, багтаамжийн талаарх судалгаанд үндэслэн тогтоож, жил бүрийн 2-р улиралд багтаан баталж, нээлттэй мэдээлж байна.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох зорилгоор сонирхогч талуудаас холбогдох судалгааг тогтмол хүлээн авч байгаа бөгөөд “олон нийтийн радио, телевиз” болон “төлбөртэй радио, телевиз”-ээс бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй сонирхогч этгээд нь судалгааны маягт (маягт татаж авах) бөглөж тус хорооны smashbat@crc.gov.mn мэйл хаягаар ирүүлэх боломжтой.

Нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиас дэлгэрүүлэн үзнэ үү.